Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хичээл сургалт эхлэхтэй холбоотой хүүхдүүдэд шинжилгээ хийх үү?
-Хичээл эхлэхтэй холбогдуулан тандалт хийж, түүврийн байдлаар шинжилгээ авна. Тэрнээс биш хүүхэд болгоноос толгой дараалан шинжилгээ авахгүй. Хүүхдийн хамраас заавал шинжилгээ авах шаардлагагүй. Бага насны хүүхдээс шинжилгээ авахдаа залгиураас авч болно.
-Хүүхдүүдийн өвчлөл хэр байгаа вэ?
-Хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 30 хувьд нь байна. Вакцинжуулалттай холбоотой 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурсан. Харин 5-11 настай хүүхдийн өвчлөл 40 хувиар нэмэгдсэн нь вакцинжуулаагүйтэй холбоотой.
-Ерөнхий сайд вакциныг төлбөртэй болгоно гэж мэдэгдсэн. Үүний судалгаа хэр явж байгаа вэ?
-Одоогоор Засгийн газраас төлбөртэй хийж байгаа судалгааны дүн гараагүй байна.
-Гуравдугаар тун хийж эхэлсэн. Нийтэд гуравдугаар тун хийх үү?
-Гурав дахь тунгийн нөөцийг бүрдүүлж, татан авалт хийгээд явж байна. Гурав дахь тунг үнэ төлбөргүй хийнэ. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянган иргэнд гуравдугаар тун хийхээр нөөцөө бүрдүүлсэн. Гурав дахь тунд дан Фпайзер вакцин хийнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна