Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 19-т нь дээрх дельта хувилбар бүртгэгджээ

Moderator
2021/08/25

Орон нутагт коронавирусийн халдварын тоо тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа дельта хувилбар бүртгэгдэж байгаа талаар ЭМЯ болон ХӨСҮТ-ээс мэдээлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 19-т нь дээрх дельта хувилбар бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 30-75 хувь нь дельта хувилбар байгаа аж. 21 аймгаас Булган, Дундговь аймагт дельта бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад аймагт нь бүртгэгдсэн байна. Дельта вирусийн халдварлах чадвар маш өндөр бөгөөд нэг хүн 10-14 хүнд халдаах чадвартай гэж үздэг юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна