Замын-Үүдийн боомтоор адууны их хэмжээний “өлөн гэдэс” гаргах гэж байгаад баригджээ

Moderator
2021/08/24

Замын-Үүдийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өчигдөр /2021.08.23/ Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн байна.

Энэ үеэр 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүд запас /ннөц/ дугуйндаа 100.9 кг адууны өлөн гэдэс нууж, БНХАУ-ын Эрээн рүү гаргах гэж байсаныг илрүүлсэн байна.

Сонирхуулахад, адууны өлөн гэдэс нь тарифын бус хязгаарлалттай бараанд ордог юм.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Шалгалтаар илэрсэн зүйлс

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.248
    2021/08/24

    Монголын төр өөрсдөө хог шаар элпэв татвараар дарамтлана. Жаахан мөнгөтэй болох гэхээр бизнесийг нь булаана. Ардад хууль үйлчилдэг дарга баячуудад үйлчилдэггүй. Экспортоор үнэт зүйлсээ өөрсдөө татваргүй гаргадаг атлаа малынхаа шимийг үнэд хүргэе гэхээр татвар авдаг. Хөөрхий тамын тогооны үлгэр. Тэгснээ эд нарыгаа байнга сонгоно. Сонгуулийн хуулиа улаймцайн луйвар хийж өөрчлөөд байхад нүдэн балай явж байгаад сонгоно.

    Хариулах
  • 150.129.140.91
    2021/08/24

    Oorsdoo bvteegdhvvn hiij chadku bj gargahd yadgin?

    Хариулах
  • 59.153.115.17
    2021/08/24

    Зөв

    Хариулах
  • 59.153.115.17
    2021/08/24

    Ооо

    Хариулах
  • 59.153.115.17
    2021/08/24

    Хурааж аваад яахын хогийн саванд л хийнэ. Эрүү малнууд

    Хариулах