Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол Covid-19 нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод буй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг Улсын онцгой комиссоос хориглож, зургадугаар сард хойшилсон Отгонтэнгэр хайрханы тахилга наймдугаар сарын 22-нд буюу өнөөдөр болж байна.
Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахиж байна. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахьдаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон нь энэ аж.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сүсэгтэн олон олноор зорин очдог. Энэ жил халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж цөөн хүн оролцуулахаар төлөвлөсөн аж.
Тахилгын үед:
Мөн тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна