2016 онд Риод хүрэл медаль авсан Г. Отгонцэцэгийг Казахстаны төр, олимпийн хороо ёстой төртэй угтаж, “BMW” загварын машин, 75000 ам.доллар, нэг өрөө байраар шагнаж байв.
Гэтэл манай төр, олимпийн хороо Монголын нэрийг мандуулж, алтан медалийн төлөө алалцсан Моллайг онгоцны буудал дээр ирэхэд гадны хүн гэж хялайн ганцаардуулж, дүрэм журманд заасан урамшууллаа өгөхгүй хулхидаж, мэнд ч мэдэлгүй ад үзэж байсаар үндсэндээ хөөж явууллаа. Монголын иргэн олимпийн мөнгөн медальтан Монголд орох байх газаргүйн учир Герман дахи дүрвэгчдийн хуарангаа бараадахаар явлаа.
Энэ бол МАН-ын хүсэл. Моллай Монголоос яваасай, Монголын иргэнээс татгалзаасай, Монголын нэр дээр битгий барилдаасай л гэж МАН ийм юм зохион байгуулсан. Манайд Монгол улсын нэр төр, Монголын спорт биш, МАН л чухал. Иранд Моллайд "спорт биш Аллах чухал" гэсэн юм билээ. Манайд өөрцгүй л бурангуй байна.
Тэрбээр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэн тэмцдэг хүн учир үнэнийг хэлээд явлаа. Гэтэл МАН-ынхан сандралдаж, бичиг цаас үйлдвэрлэж, байр өгсөн, гавьяат өгсөн тушаал нь энэ байна, хэлээгүй байсан юм гэж мэлзэж, Моллайн 14 хоногийн тусгаарлалт 25-нд дуусахаар Хүүк Оюук хоёр уулзах гээд бэлдээд байсан гэж булзаж байна. МАН-ынхан сошиал дээр шуугихгүй л бол цалинтай ажлаа огт хийхгүй ажээ. Шуугивал л нэг ам таглах, нүд хуурахчаа аядна.
МАН-ыг дэмжигчид "Монголыг муулсан харийн цагаач зайл", "Юм өгөө биз дээ", "Өгч байх албатай юм уу" гэж чарлалдаж, хэрүүл хийж сууна. Улам ихээр ялгаварлан гадуурхаж байна. Дээр доргүй нүдний булай. Сайн сайхнаар төсөөлж байсан хүнд үнэн дүр төрхөө харуулцгаалаа даа.
Эх сурвалж: Munkhbayar.ch
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.57.94.149
Ард түмнийх нь сэтгэл нийтээрээ өөдрөг байвал улс орон нь хаанаас ч харсан сайхан хөгжисөн харагддаг.Хүмүүсийх нь амьдрал тайван, үүнийгээ дагаад эдийн засаг бусөд юм нь болоод явчихдаг юм шиг. болдог. Ялангуяа Америкууд өөдрөг "бид хамгийн сайхан амьдралтай" гэсэн сэтгэлээр юманд ханддагаараа алдартай. Үүнд л спорт урлаг их нөлөөтэй байдаг байх.Тэрнээс манайх шиг болсон болоогүй бүх юманд "Манай яруу алдарт Нам мандтугай" харин бусалднь сөнтүгэй гэж хандаад байж болохгүй байх, Хүрэлсүх мэтийн нэг үеийхэн бүхлээрээ сурсанаараа ард түмнээ манай МАН-х болон бусад нь гэж хандаад байж ч болохгүй
Хариулах203.23.199.221
domguud xoosordoggui um domog menxerdeg um ....
Хариулах