Б.ЖАВХЛАН: НИЙГМИЙН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИЖ, ТУСАЛНА

Moderator
2021/08/18

Сангийн сайд Б.Жавхлан: Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, хөгжүүлж дэмжих хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан, тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж хийнэ. Цаашид бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Төрөөс "Төрийн банканд дэмжлэг үзүүлнэ" гэв.  Хөгжлийн банкийг цаашид экспорт-импортын банк болгоно. Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй, банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгийг Сангийн сайд мэдээллээ.

Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сараас хойш нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй, татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй байна. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгийг Сангийн сайд хэллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна