Манай улс 2016 онд бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг ОХУ-ын "Бүх холбоотын мал, эмнэлгийн холбоо"-ны үйлдвэрээс 337.500 доллар /нэг тун 0.0225/ худалдан авч байжээ. Үүнээс хойш 2017-2020 онд нийт дөрвөн удаагийн худалдан авалтаар Энэтхэг улсын нэр бүхий хувийн үйлдвэрээс мялзан өвчний нэг тун вакциныг 0.093 доллароор шууд гэрээ байгуулан худалдан авсан байна.
Уг үнийн дүн нь бусад улсынхтай харьцуулбал хэд дахин өндөр бөгөөд вакцин худалдан авалтын цаана мөнгө угаалт, авлига хээл хахуулийн асуудал бий эсэхийг АТГ-ын мөрдөх хэсгээс шалгаж эхэлжээ.
Тус хэрэгт холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын Вакцины худалдан авах үнэлгээний хороог даргалж байсан тус газрын дарга асан Ц, хэлтсийн дарга Т, мэргэжилтэн Б, ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны дарга Т нарыг шалгаж байгаа аж.
Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж вакциныг хэт өндөр үнээр худалдан авах боломжийг бий болгосон гэж сэжиглэн шалгаж байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газар нь уг худалдан авалтыг баталсан ба Энэтхэг улсын компанийг зуучилж холбосон хүн нь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малын эмч Б гэгч аж.
Б нь хувьдаа малын эм, тарианы бизнестэй бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагчаар ажилладаг төрсөн дүү Т гэгч болон оюутан охин, хүргэнийхээ дансаар Мал эмнэлгийн ерөнхий газраас төлбөрт шилжүүлсэн мөнгөний 50 хувь орчим дүнтэй тэнцэх 500 мянган ам.долларыг 2018-2020 онд Энэтхэгийн үйлдвэрээс хүлээн авч тус худалдан авалтад оролцсон төрийн албан хаагчдад авлига хэлбэрээр өгсөн байх магадлалтай гэнэ. Мөн үнэтэй хаус, орон сууц худалдан авах байдлаар мөнгө угаасан байз болзошгүй аж. Уг хэргийг АТГ-аас шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
64.119.19.37
УВС АЙМАГ ЧИНЬ МАЛЫН ГАЛЗУУ ӨВЧИНДӨӨ БАРИГДААД БАЙГАА НЬ ЭДНЭЭС БОЛЖ.
Хариулах103.212.117.93
зөв, сайн шалгах хэрэгтэй
Хариулах202.131.229.246
тагнуулын байгууллагаа хүчжүүлэх хэрэгтэй юм энэ идэх уух үнэндээ хэрээс хэтэрч ээ монголд дэлхийн хамгийн үнтэй машин бөөнөөрөө хоромын дотор зарагддаг ийм ядуу оронд ийм байж болох уу энэ нээс хархад л луйварчид ямар их байгааг харж болно
Хариулах64.119.19.37
ЛУЙВАРЧИД ЭНЭ ТЭНДГҮЙ ШДЭЭ. ОДОО ЛУЙВАРЧДЫГ ИЛРҮҮЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЛУЙВАРЧИН БИШИЙГ НЬ ИЛРҮҮЛВЭЛ ХАМААГҮЙ ХЯЛБАР. ТОЛГОНООСОО АВААД ХӨЛИЙН ХУМС ХҮРТЛЭЭ ЛУЙВАРЫН ВИРУСТ БАРИГДААД ХЭДЭН ДАВХАР МУТААЦЛАГДААД ЯМАР Ч ВАКЦИН ХҮЧ ХҮРЭХГҮЙ БОЛСОН.