Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хүү усанд осолдож эндсэн байжээ

Moderator
2021/08/13

 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хар-Усан тохой’’ гэдэг газар ХОЁР настай Г өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд  16:20 цагт ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 2 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 м-т “Цагаан чулуут” гэдэг газар Хожуул гол /80 см гүн, 5 м өргөн/-оос 17:24 цагт Г /2 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна