1.1 сая доллароор үнэлэгдэх хар тамхи илрүүллээ

Moderator
2021/08/12

Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкийн М.. улсаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүллээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна. Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогджээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.4
    2021/08/13

    Chadahguiee tag bolno.Gachuurtiin tsaana jinhene luivarchidiin heden arvan terbumaar haus hotoolol bariad odoo zogsoono.horino tsagdana gesen eersdee orootsoldson bolhoor tag.harin ch gadna tohijilt hiigeed zarah mungee zuudleed hevtej bga.Ingej shudarga es togtoodog uomuu.Yg Su giin hereg shig bolno

    Хариулах
  • 192.82.72.224
    2021/08/13

    hend irsen bol? Amarhuu esvel bilegjargal, esvel motiv jijgee geed humuust bh daa

    Хариулах