Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан томилолтоор Орхон аймагт ажиллах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нартай тухайн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэж, бүтээн байгуулалт нь зогссон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явцтай танилцав.

Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийг судлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.
Мөн Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч, аймгийн удирдлагуудад тооцоо судалгаа, төсөл боловсруулахыг үүрэг болголоо.
Эрдэнэт хот 31 мянган гэр хорооллын айл өрхтэй. Сүүлийн жилүүдэд агаарын чанар муудаж, бохирдол ихэссэн. Хог хаягдлаа зэргэлдээ аймагтаа булшилж, түлээний модоо бэлтгэдэг зэрэг тулгамдсан асуудлыг мөн хөндлөө. Өнөөг хүртэл аюултай хог хаягдлын агуулахгүй байгааг харгалзан ирэх 2022 оны төсөвт Орхон аймаг болон Эрдэнэт хотод аюултай хог хаягдлын агуулах барих санхүүжилтыг шийдвэрлэхээр болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна