Монголын үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбооны тэргүүн удирдлагуудад санамж хүргүүлсэн байна. Үүгээр Дорнод, Хөвсгөл аймгийн наадмын үндэсний бөхийн барилдааны амжилтыг эрэмбэнд тооцохгүй байхаар шийдвэрлэсэн гэдгээ мэдэгджээ.
Мөн МҮБХ “Монгол Улсын Засгийн газар, УОК, НОК-оос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиож байгаа ч 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймагт, 11-нд Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.
Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.
Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна.
Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрмэнд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана.
Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно” гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.99
Ovooshdee
Хариулах103.26.194.61
Ankh udaa holboo shig shiidver gargalaadaa ene ircheerei shuu uur nutagiig tootsoj mangartvaa
Хариулах