Оюутнууд болон цэргүүдийг УРГАЦ хураалтад дайчилна

Moderator
2021/08/11

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

Тэрбээр "Ургац хураалтад ажиллаж хүчний асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуучууд, цэргийн алба хаагчид, ажил хайж байгаа иргэдийг ургац хураалтад оролцуулах шийдвэр гаргалаа. ААН-үүдэд 800 мянган ажиллах хүч шаардлагатай байгаа. Тэдний зүгээс өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулал олгох боломжтой хэмээн мэдэгдээд байгаа" гэлээ. 

Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.109
    2021/08/12

    hezee bvrtgeh we ywah ymshin

    Хариулах
  • 139.5.216.114
    2021/08/12

    ажилгүй иргэд зөндөө бна ш дэ. би явмаар бна ургац хураалт анд бэлэн. хэзээ хнаас явах юм болоо

    Хариулах
  • 103.212.118.105
    2021/08/11

    ЦАЛИНТАЙ Л АЖИЛЛАНА Ш ДЭЭ.ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ БАЯЖУУЛАХ ГЭЭД ХЭН ҮНЭГҮЙ МОРЬ НОХОЙ ШИГ ЗҮТГЭХ ВЭ ДЭЭ,

    Хариулах