Өнгөрсөн хавар МАН-д элссэн өмгөөлөгч Л.Батжав ХЭНТИЙН нөхөж сонгуульд өрсөлдөнө

Moderator
2021/08/11

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны өдөр болно. Намууд хуульд заасан хугацаанд багтаан  өчигдөр /2021.08.10/ тус сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөхөө олон нийтэд зарлаж эхэллээ. 

Тухайлбал, Өмгөөлөгч Л.Батжав өнөөдөр МАН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.  Өмгөөлөгч Л.Батжав өнгөрсөн хавар МАН-д элсэж, тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүхээс намын батлахаа гардаж байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна