М.Анхцэцэг: Олимпын тухай бодохоор, ярихаар жаахан эмзэг байгаа

Moderator
2021/08/11

Энэ удаагийн олимпын наадамд хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд хүч сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин М. Анхцэцэг  IV байрт шалгарсан юм. 

Тэрбээр өнөөдөр олимпын наадамд оролцож ирснээсээ хойш анх удаа EGUUR.mn сайтад ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр "Оролтоо алдан, медалийн үзүүрээс атгаад алдсандаа харамсаж буй агшинг одоо харахаар ямар мэдрэмж төрж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Нэг их аймар харамсаж, хэт их эмзэглэхгүй байна. Өнгөрсөнтэйгээ зууралдаад л байвал урагш алхаж чадахгүй. Мэдээж алдаа, оноогоо сайн дүгнэнэ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бодоод, тэгсэн, ингэсэн бол гэж бодох тусмаа би шанална. Одоо толгойгоо сайхан сэргээж, амраахыг чухалчилж байна. Гэхдээ л олимпын тухай бодохоор, ярихаар жаахан эмзэг байгаа" гэсэн хариулт өгсөн байна. 

Энэ удаагийн олимпын наадамд дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараа "Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна" хэмээсэн юм. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.228
    2021/08/11

    Үнхээр тамирчин хүний хамгийн гол зорилого нь Олимп л баймаар тэгж байхад олимпоос өмнө төрж байхыг л ойлгосонгүй дээ үнхээр бэлгийн хүмүүжил гэж юи алга даа намайг тамирчин байхад дасгалжуулагч багш нар яг айлын хартай аав нар шиг байж дээ юу нь хүүхэд гарнаас нь атгаж ч болдоггүй байлаа

    Хариулах