Сэжигтэн 11 настай хүүг Түр хамгаалах байранд авчээ

Moderator
2021/08/09

 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарт хотхон”-ы орчимд11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, онц хэрцгийгээр нэгийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. 

Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 

 Хэргийн сэжигтэн 11 настай хүүг баривлан саатуулах боломжгүй, насанд хүрээгүй учир Эрүүгийн хууль үйлчлэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. 

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр хэрэгт сэжиглэгдэж буй 11 настай хүүг ТҮР ХАМГААЛАХ байранд авсан байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.134
    2021/08/09

    хэрэг хийчихээд хүүхэд рүү чихчих хууль баталжээ. ядаж сэтгэцийн эмнэлэгт насаар нь хорь

    Хариулах