Бусдад олон удаа хутгалуулсан эмэгтэй амиа алдаж, хүүг эмнэлэгт хүргэжээ

Moderator
2021/08/08

Өчигдөр буюу 2021.08.07-ны өдрийн 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага ирсний дагуу БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна

Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, нэг хүүхэд нь /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоох, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгууллан хэргийн газарт  ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.

Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.

Хэрэв таны хүүхдийн зан ааш өөрчлөлтөд орсон эсвэл этгээд сонин үйлдэл хийх, сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэвийн бус санагдсан тохиолдолд аливаа гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл аваарай.

 


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.91
    2021/08/09

    halamjiig nen darui zogsooh heregtei.halamjiin mongo avah gj l hun sureg uildverleed bn.chanartai irgen,ger bul heregtei

    Хариулах
  • 66.181.161.83
    2021/08/09

    Eej aaw n hvvhdee zow hvmvvjvvlmeer ymaa ireedvin araatanguudiih beltgeed baih ymaa hvvhddee hyanalt tawiacheee aimshigtai 11nastai hvvhed hvn alna gedeg bol bvr yoooo u gesen vg um bw

    Хариулах
  • 73.42.213.129
    2021/08/09

    11 настай хүүхэд хамаатныхаа 13 настай охин, 7 настай хүүг хутгалаад зогсож байна гэхээр арай л юмаа

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/08/08

    Yatsan aimshigtai niigem be...end tendgvi negnee alj hydsan araatnuud...yagaad iim hargis bolchboo

    Хариулах
  • 64.119.20.77
    2021/08/08

    шувуу хүртэл буруу дэвээд байх шиг...

    Хариулах
  • 202.21.107.253
    2021/08/08

    ЯМАР АЙМААР ЮМ БЭ. АЛЧУУРЧИНГ ОЛБОЛ ШУУД ЦААЗАЛБАЛ ТААРНА. АМЬД ЯВАХ ЯМАР Ч БАТАЛГАА АЛГА, АЙМШИГИЙН НИЙГЭМД АМЬДАРХАД ХЭЦҮҮ БОЛЖЭЭ

    Хариулах
    • 66.181.188.199
      2021/08/09

      tegeed chi mundag tsaazaldagaaraa buudaj alah uu?

  • 66.181.161.41
    2021/08/08

    Eee burhan mne yachihsan araatan we hun hundee itgej amidrahd hurtel hetsuu bljeee aimar

    Хариулах
  • 202.9.46.35
    2021/08/08

    yasan zerlg adguusch inghgui de muu har nowshig shorond hataagaasai.manai huuli gej bur 1 archaagui

    Хариулах
  • 121.164.98.192
    2021/08/08

    Хүүхэд ямар буруутай юм бэ. Насаараа сэтгэлийн шархтай . Гэрч үлдээхгүй гэж л зугтаж байхад нь хөөж хутгалсан байх даа. Гэмгүй хүмүүст амьд явах эрх байхгүй байхад алуурчдад амьд ямар эрх байхгүй ээ. Хүүхэд хутгалж байгаа хүн засраад гарч ирнэ гэж байхгүй ээ. Цаазал

    Хариулах
  • 66.181.183.201
    2021/08/08

    Nuhur ni uu salsan

    Хариулах
  • 202.9.40.26
    2021/08/08

    Өршөөлийн хуулиар хүн суллахдаа маш өндөр шалгууртай баймаар юм. Өршөөлөөр хүмүүс суллагдсаны дараа иймэрхүү гэмт хэрэг гарах нь ихэсдэг. Мөн тэр хавьд нарантуулыг дагасан архичид их бдаг. Нарантуулыг нүүлгэх хэрэгтэй тэр хавьд орон сууцны хороолол их болсон.

    Хариулах
  • 45.117.32.6
    2021/08/08

    Нийгэм улам л аймаар хэрцгий болж байнаа.бурхан минь ямар айдастай юм бээ буруутанг хурдан олоосой цагдаа нар

    Хариулах
  • 202.126.89.92
    2021/08/08

    Hytad vietnamiudaa zailuulqachee

    Хариулах
    • 202.9.46.159
      2021/08/08

      ted hamaagui ted hezee ch mongolchuudiig alahgui.Chinii ah dvv hamaatan sadan l alsan bj medne.

    • 49.0.137.33
      2021/08/08

      ted yamar hamaatai yum malaa

  • 202.126.89.159
    2021/08/08

    цагдаа ажлаа хтйх үлдэж

    Хариулах
  • 202.21.107.54
    2021/08/08

    Yadag muu yargachin be ! hurdan olj shorond hataaval taarna

    Хариулах