Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан байдаг. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэнэ хэмээж байв.
Тэгвэл энэ хэргийг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Улмаар прокуророос тухайн цэргүүдэд 20-25 жилийн ял төлөвлөж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Уг хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд болохоор товложээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна