Гэр бүлийн харилцаанд болон нийгмийн орчин дахь аав хүний үүрэг, оролцоо, хүлээх хариуцлага, хувь нэмэр, манлайллыг таниулах, түгээх, үлгэр жишээ аавуудыг урамшуулж, алдаршуулах, дэмжих зорилготой “Бахархалт аав” арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж өнөөдөр /08.06/ 10 аавд хүндэтгэл үзүүлжээ.
Арга хэмжээний хүрээнд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрийн эрхэлж буй ажил, мэргэжлээрээ байгууллага, хамт олон, салбартаа манлайлж буй Нийслэлийн
1. Спортлог аав
2. Хүмүүнлэг аав
3. Өнөр аав
4. Оюунлаг аав
5. Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэгч аав
6. Нөлөөлөгч аав
7. Хөдөлмөрч аав
8. Хичээнгүй аав
9. Уран бүтээлч аав
10. Авъяаслаг аавуудыг алдаршуулан дурсгалын зүйлс гардууллаа.
Жил бүрийн 08 дугаар сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Аавуудын өдөр”-ийг 1910 онд АНУ-д санаачилсан бөгөөд Монгол Улсад 2005 оноос өнөөг хүртэл 16 дахь жилдээ Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар улс орон даяар тэмдэглэж байна.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна