Гэр хорооллын зогсоолоос машин хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Moderator
2021/08/05

Цагдаагийн байгууллагын шалгалтаар сэжигтэн О, П нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлж, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт зургаан удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө гэрэлтүүлэггүй, камергүй гудамж болон шороон замд байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа аж. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.141.144
    2021/08/06

    Gavlaj baigaad nuur eleg buldeg ruu ni oshigchson uu bas?

    Хариулах