Б.Хонгорзул өрсөлдөгч бэртэн, барилдаанаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо

Moderator
2021/08/04

Чөлөөтийн багийн хамгийн залуу тамирчин Б.Хонгорзул олимпийн дэвжээнд эхний барилдаанаа Францын хашир туршлагатай бөх, Европын аваргын хүрэл медальт Матилда Ривиерегийн эсрэг хийлээ.
Барилдааны эхэнд манай бөх хоёр оноо авч, тэргүүллийг гартаа авсан. Удалгүй өрсөлдөгч нь манай бөхийг давхар хамж унагахад Хонгорзул давуулж шидэв. Шүүгч франц бөхөд дөрөв, Хонгорзулд хоёр оноо өглөө. Манайхан челленж хийсэн ч амжилтгүй болж, эсрэг бөхөд дахин нэг оноо нэмэгдсэн юм. Дараа нь Хонгорзул нэг оноо авснаар 5:5 болон тэнцсэн ч өрсөлдөгч нь бүхэл оноо авсан гэдэг утгаараа барилдаанд ялж байв.
Цаг дуусахад арав гаруй секунд дутуу, хожигдож яваа эгзэгтэй мөчид Ривиере манай бөхийн хөлд суухад давуулж шидээд хоёр оноо авлаа. Энэ мөчид франц бөх гэмтэл авсан тул барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болов. Ийнхүү залуу бөх Хонгорзул урамтай сайхан барилдаанаар эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр дараагийн даваанд олимп, дэлхийн аварга япон бөх Рисако Кавайтай барилдана.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.149
    2021/08/04

    Хонгоозулын өрсөлдөгч гэж бичих ёстой юм биш үү,өөрөө бэртсэн юм шиг ойлгогдож бна ш дээ,гарчигаа хараач ээ.

    Хариулах