Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажилласан долдугаар сарын 3. Тухайн үед Замын-Үүдийн боомтоор гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгсэл улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байв. Гэтэл яг 30 хоногийн дараа дээрх тоо нэмэгдээ ч үгүй хасагдаа ч үгүй. Яг л бахь байдгаараа.
Ерөнхий сайд 30 хоногт Зам-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулах үүрэг өгсөн ч үр дүн өөрчлөгдсөнгүй. Үнэ нэмэгдсэн, ачаа бөөгнөрсөн хэвээр...
ОНЦГОЙ АНХААРАХ 30 ХОНОГТ Б.ОТГОНСҮХ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН ХОЁР ЮУ ХИЙВ
Үнэндээ урд хөршийн хэдэн хятадуудын элэг доог болж байна. Тэд "Танай сайд дарга, Ерөнхий сайд нь хүртэл ирсэн байхад бараагаа яагаад авч чадахгүй байна вэ?" гэж асу асууж байна. Хүнд хэлэхэд ичмээр дамшиг юм даа гэдэг шиг л юм болж байна даа.
Уг нь Ерөнхий сайд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Б.Отгонсүх нарыг Эрээн-Замын-Үүдийг сэргээн тохинуулахар илгээсэн. Тэд томилогдоод сар болсон ч юу өөрчлөгдсөнгүй. Ганцхан хилийн асуудлыг шийдэж чадахгүй долоон сар, ОНЦГОЙ АНХААРАХ 30 хоног. Монголчууд бид юу ч хийсэнгүй. Бахь байдгаараа.. Ачаа бараа бөөгнөрсөн, овоорсон хэвээр...Хэлэх ч муу үг алга.
Ариутгалын хаалга угсарч баатар болох оролдого хийсэн Б.ОТГОНСҮХ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН ХОЁРЫГ Эрээн дэх Хятадууд "Танай шинэ баг биднээр дамжуулан захиалж авсан хаалгаа угсарчихаад од болж байгаа гэнэ үү" гэж мушилзах...
Нээрэн л бид олон улсын онигоо болж байна. Үүдээрээ дүүрэн ачаа бараа овоолчихоод гэр лүүгээ оруулж чадахгүй хог новш болгож байгаа залхуу айл шиг. Гэрээр дүүрэн ноёд, хаалгаараа ачаагаа яаж өргөж оруулахаа мэдэхгүй. Байдлыг дээрдүүлж, баатарлаг үйлс бүтээхээр очсон хүмүүс ч таг чиг. Тэд бүх л бүтэн сарын хугацаанд юу ч хийж чадаагүй. Үүнийг бүх хүн харж байна...
Анхнаасаа тэд итгэл хүлээх, үр дүн гаргах баг мөн байсан уу? Цөөхөн өгүүлбэр❗❗❗
НМХГ-ын Л.Эрдэнэчулуун. Өнгөрсөн онд тэрбээр газар хэлтсийн хэд хэдэн ажилтнуудаа загнаж, зандарсан бичлэг нь тарснаар сайн нэрийг олж авсан нэгэн. Товчхондоо нийгмийн сүлжээний ОД. Өөр гийгүүлэх ажил, гайхуулах гавъяагүй хүн. Үүнийгээ өнгөрсөн нэг сарын хугацаанд батлан харуулав. Тэр Замын-Үүдэд очоод юу ч хийж чадсангүй.
Түүний хамт Замын-Үүдэд ажил сайжруулахаар очсон Л.Отгонсүх бас ялгаагүй. Түүний хувьд Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч хийж буй. Гаалийн газартаа мэргэжлийн бус гэдгээрээ үнэлгээ муутайхан байгаа Л.Отгонсүхээс ч мөн үр дүн хүлээгээд нэмэргүй гэдгийг бид 30 хоногийн хугацаанд хангалттай харлаа.
Б.Отгонсүхийн хувьд нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат тэргүүтэй хүмүүс албан тушаалаа урвуулж, “Сити баз консалтинг” компанийн захирал Ц.Отгонбаяр, Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулан 1.8 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн хэргий ХОЛНг АТГ шалгасан билээ. Ийн шалгахдаа Б.Отгонсүхийг яллагдагчаар татаж байсан бараан түүхтэй. Нэг үгээр нэг их сайн үр дүн хүлээх хүн биш. Бараан түүхтэй. Баатарлаг гавъяа байгуулах нэгэн биш.
Нэгэнт нөхцөл байдлыг дээрдүүлж чадахгүйгээс хойш Л.Эрдэнэчулуун, Б.Отгонсүх нар чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч, чаддагт нь ЗАМЫН-ҮҮДИЙГ даатгах уу хэрэгтэй байгааг сануулан хэлэх нь илүүц биз ээ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
Ерөнхий хяналтын сонсгол болно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
66.181.186.34
Огцруулъя гэдэг хүмүүс өөрсдөө л оронд нь горьддог байхаа бүтэхгүй дээ
Хариулах66.181.186.34
Ажиллаад зүтгээд байгаа сайд дарга мэргэжилтнүүдээ бүү харлуулаад бай хииж л байна огцруулах гэдэг моодноос гарсан шүү
Хариулах66.181.186.34
Эргүүтэлгүй хүлээж бай тиим амархан юм гэж юу байхавдээ чадах л байх өмнөх тарьсан хог арилгахад барагдахгүй л байгаа даа
Хариулах59.153.115.171
Iluu erch huchtei ard tumend medegdhuits ajlilaa hiigeerei.Gatssan achaanuudiig hurdan shuurhai oruulj irmeer l bn daa
Хариулах66.181.161.78
Хаха харин ч өөр болсон шүү хүмүүсийн хийж чадаагүй юмыг хийсэн шүү хаалгаа ч сольж чадаагүй байж! Аливаа зүйл багаасаа эхэлдийн захиалгат бичвэр байна
Хариулах66.181.176.102
Za bitgii hudlaa hutsaad bai ene 2 sain hiij baigaa hudlaa zahialgatai bitgii yum shaagaad bai
Хариулах202.126.94.99
Чадахгуй байнаа шуудээ!!! Солих хэрэгтэй!
Хариулах103.229.121.112
Ачаа бараа таг гацаад ямархуу янзтай байхад ажил авлаа даа. Бүгд мэдэж байхад ийм юм нийтэлж л байдаг. Хэддүгээр зууны олдвор нь мэдэгдэхгүй ичмээр юмыг орчин үеийн ариутгалын төхөөрөмжөөр сольсон нь буруу юу? Ажил сайжрахаар авилгачид бачуураад байх шиг.
Хариулах66.181.161.114
2 lalar dandaa honjoo haij bdag, yag ajil hiiheer yuch chadahgui
Хариулах192.168.6.73
ХАЛТАР, ГАНТУЛГА ХОЁРТ НЬ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ ТӨРИЙН АЖИЛД СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН НОХДУУДЫГ ЗҮГЭЭР ОРХИЖ БОЛОХГҮЙ
Хариулах64.119.17.157
Zugeer suugaagui l bailgui, dandaa ingej hun harluulahaa bolimoor yum papparazi
Хариулах139.5.217.177
Монголын хамаг бүдүүн дарга Оюулзгана Замын-Үүдэд очоод ачаа бараагаа авч чаддаггүй. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж Эрдэнэчулуун авгай, цүнх баригч Отгонсүх хоёр юу ч хийж чадсангүй.
Хариулах66.181.186.34
Бүү солиор бүгд сайн ажиллаж байна 2 циимэр чинь сохороо юу хүнии хиисэн ажлыг олж харөахгүй байна уу
202.126.89.152
Жинхэнэ захиалгат
Хариулах66.181.186.34
Хүмүүсиин хииж буй ажлыг харлуулах захиалгатай юмуу мал аа хэдэн бор төгрөг аваав чи нүгэл болно доо
202.126.90.85
Мундаг 2 шүү ажилын амжилт хүсье атаархуу новшнууд
Хариулах139.5.217.177
Хуцаад бай.