Н.Түвшинбаярт холбогдох хэргийг тогтоохын тулд Э.Энхбатын хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах шаардлагатай гэв

Moderator
2021/07/30

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгагдаж буй. 

Начин Э.Энхбатын хувьд удаан хугацааны турш БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас, “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. ЭХХШТХ-д  зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэж мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна