ШУУРХАЙ: Яг одоо "Дулааны цахилгаан станц 3 " ТӨХК Гүйцэтгэх захирал Ч.Чинбатын албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж байна

Moderator
2021/07/29

"Дулааны цахилгаан станц 3 " ТӨХК Гүйцэтгэх захирал Ч.Чинбатыг албан өрөөнд яг одоо АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ч.Чинбат нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. АТГ-аас өнгөрсөн сараас эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд бичиж байна.

Албаны мэдээллийг тун удахгүй тодруулан хүргэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна