Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэй -100 кг-д манай гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинийг нэмэлт цагт торгуулиар ялсан.
Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдлаа. Петер бол Украинд төрсөн, самбо бөхийн Универсиад наадмын мөнгөн медальтай бөх. Жүдо бөхийн 2020 оны Европын аварга. Хоёр бөх 2019 онд нэг таарч барилдахад израиль бөх ялж байжээ. Бөхчүүд үндсэн цагт үнэлгээ аваагүй тул барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Петер Пальчик 58 дахь секундэд вазари авснаар дараагийн шатанд шалгарч, манай бөх харамсалтай нь тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр жүдочдын өнөөдрийн өрсөлдөөн дуусаж байна. Маргааш Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр +100 кг-д зодоглох болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна