12 настай хүү 21 настай эрэгтэйн хамт усанд живснийг эрэн хайж байна

Moderator
22 цаг 51 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Холбоо” гэдэг газар  “Холбоо нуур"-нд 1 том хүн, 2 хүүхэд сэлж байснаас 1 том хүн, 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг ӨЧИГДӨР өдрийн 18:10 цагт хүлээн Онцгой байдлын албан хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 21 настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н  нар живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Буянт сумын чиглэлд 18:35 цагт явсан бөгөөд 06.27-ны өдрийн 00:30 цагт очиж хоносон байна. Ингээд өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна