Сүүлийн 10 шахам жил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг толгойлон Л.Эрдэнэчулуун гэх хатагтай хамаг бүхнийг сэргээн тохинуулахаар Замын-Үүд суманд очсон.
Учир нь Замын-Үүд боомтын нөхцөл байдал хүндэрч, орох, гарах хөдөлгөөн гацсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарч, ачаа тээврийн үнэ тэнгэрт гарсан юм. Иймээс НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилсон байдаг.

Энэ бол өнөөдрөөс яг 20 хоногийн өмнөх үйл явдал. Ямартай ч Л.Эрдэнэчулуун дарга очсон даруйдаа урд хөршөөс ариутгалын хаалга захиалж авчираад суурилуулав. Ажил урагшилж байна. Гэхдээ ариутгалын хаалга бол асуудлын нэгхэн хувь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Эрээн-Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ үе шаттайгаар нэмэгдсээр өнөөдөр байж болох хамгийн өндөр хэмжээнд буюу таазандаа тулчихаад байна.
Цар тахлын хүнд үед хүн бүр эрхэлсэн бизнесээ дампууруулчихгүйн тулд хичээж байна. Гэтэл төрийн зохицуулалт мартагдсан таны очсон газраас болоод өнгөрсөн хугацаанд ачаа тээврийн үнэ ЕС дахин нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ үнийг буулгах талаар яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ? Маш их бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл яг таны хариуцаж, зохион байгуулалтыг хийхээр очсон газраас эхтэй гэдгийг Л.Эрдэнэчулуун дарга та анхаарч, ажил хэрэг болгож байна уу? гэдгийг асуумаар байна.
Та очоод очоод сар шахам хугацаа болж байхад ачаа тээврийн хөлс таазандаа тулсан хэвээр байна. Олон нийтийн нэрлэж заншсанаар алимны хайрцаг бараа 100 юань хол давж, ард иргэд эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрээд байна.
Ариутгалын хаалга бариад асуудал жигдэрсэн бол ачаа тээврийн үнэ өнгөрсөн оны АРВАННЭГДҮГЭЭР сарын түвшинд очих ёстой биш үү❗❗❗
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий хяналтын сонсгол болно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
66.181.161.105
огт сайжраагшй байгаа шүү. Одоо болтол ачаанууд ирэхгүй байгаа. Үнэ нь тэнгэрт тулсан.
Хариулах202.126.90.133
Ачаа барааны үнэ гаальд хамаатай ш дээ хуулиа судалаа бж нийтлэл бичээч
Хариулах192.82.75.214
бараа ирээгүй байгаа шүү,
Хариулах