Үер бууж, долоон настай охин гурван том хүн урсаж нас баржээ

Moderator
Өчигдөр 10 цаг 31 минут

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт энэ сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан байна. 

Ослын дуудлагы Онцгой байдлын албаныхан 18:10 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагаа  зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас  Халиун сумын харьяат иргэн 20 настай З-ын цогцсыг, 20:30 цагт  иргэн 58 настай иргэн Х-ийн цогцсыг, 21:00 цагт  иргэн 62 настай С -ын цогцсыг, 07.25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар Долоон настай С-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.99
    22 цагийн өмнө

    burhanii orond ochjee. taivan noirsooroi. mash haramsaltai yum boljee

    Хариулах
  • 59.153.86.97
    Өчигдөр

    Харамсалтай

    Хариулах