Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос, “УОК-ын өчигдөр /2021.07.23/-ийн хуралдаанаар Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгдлээ.
МҮБХ-НЫ МЭДЭЭЛЭЛ:
Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн. УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах..." шийдвэрийг гаргалаа.
-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна