Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.
Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцоно.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
87.66.142.201
Ichih nuurgui luivarchin hulgaichuud bas yamar guilgaa hiigee bol doo
Хариулах