Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпийн наадамд оролцож буй баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Монголын олимпийн баг, тамирчид аа!
Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.
Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна. Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!
Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна