Г.Сарангэрэлийн хамсаатнаар Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчийг шалгаж байна

Moderator
2021/07/21

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл хар тамхины хэргээр саатуулагдсан. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа аж. Тэгвэл түүнтэй хамт Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч Э хамсаатнаар шалгагдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Иймээс Цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийг хар тамхины хэргийг маш их нууцалж байгаа аж. Учир нь төрийн хууль сахиулах үүрэгтэй, тэр тусмаа Хар тамхитай хэлтсийн ажилтан нь ийнхүү хар тамхины хэрэгт хамсаатнаар шалгагдаж байгаа учир ийнхүү нууцалж байгаа гэнэ. 

Г.Сарангэрэлийн хувьд  2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж, батлан даалтаар гарч байсан билээ.

Түүнчлэн 2018 онд дахин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцогдож байсан юм.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 80.217.200.62
    2021/07/24

    Эрдэнэдалай бололтой шүү

    Хариулах
  • 66.181.161.69
    2021/07/23

    Эрдэнэдалай шүү дээ

    Хариулах
  • 202.9.41.15
    2021/07/22

    Hergelsen bol garch chaddaguig gedgiig haruulj bn udahgui od nertei mansuuragch nar n bas duuldah vii de

    Хариулах
  • 223.104.39.4
    2021/07/22

    iim hoorhon zaluuhan,eruul saruul ohin bj bolj butehgui yumand orooltsoldoh yum...so japan yvj zavgui ajillaach mongo heregtei bol.

    Хариулах
  • 202.126.88.66
    2021/07/22

    Mongol amidardag haruudtai yvdag ohid bugd mansuursan baidaltai yvdagshd ted nariig bas shalgaach

    Хариулах
  • 122.210.133.193
    2021/07/21

    Har bagaasaa ih muu yum uzsen aimaar emegtei hogshin emgenees iluu yum uzsen

    Хариулах