Мал нядалгааны хоёр аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

Moderator
2021/07/21

НМХГ-аас СонгиноХайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд уламжлалт аргаар мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ.

 Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулсан, коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг 1 аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.19
    2021/07/21

    Дэнж-1000 захын мах эвддэг өрөөний үүдээр явсан чинь ялаа багширсан,өмхий үнэртсэн газар байсан

    Хариулах