Сагс тоглож буй залууст шаардлага тавьсан ч хүлээж аваагүй тул Зөрчлийн хуулийн хариуцлага тооцно

Moderator
2021/07/19

Нийгмийн сүлжээнд шөнө гэрийнхээ гадаа сагс тоглож байсан залуучууд дээр цагдаагийн алба хаагч нар хүрч ирэн шаардлага тавьж, улмаар гавлаж авч байгаа бичлэг тархаж, олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү NEWS.mn сайтад “Шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход хэсэг залуус сагс тоглож байсан. Биднийг очихоос өмнө иргэн шаардлага тавихад "чамд бид нарын тоглох эсэх хамаагүй" гэх мэтчилэн үгээр доромжилсон учир тухайн иргэн лайв хийсэн гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас очиж "Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй. Одоо тар" гэж шаардлага тавихад хүлээж аваагүй.

Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох талаар ЦЕГ мэдээлэл хийнэ” хэмээн мэдээлэл өгчээ. 


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.168.6.73
    2021/07/22

    ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРГЭЭ ШИЙДСЭН ДҮР ҮЗҮҮЛЖ БАЙХАА БОЛЬ

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/07/21

    Avto mashiinii yandangiin shalgaltad buh mashinuudiig oruul bas Signal, duuchimee gargadag Mashinuudiig JURMAL !!!!!!

    Хариулах
  • 192.82.91.252
    2021/07/20

    Орон сууцны хороолол автобусны эцсийн буудалд машинаараа шөнийн цагт дрипт хийж цочоож байгааг болиулна уу.

    Хариулах
  • 122.201.26.242
    2021/07/20

    sogtuu hvn orilsnoos deer

    Хариулах
  • 122.201.26.242
    2021/07/20

    arhi uuj baisnaas togloj bsn deer bizde

    Хариулах
  • 122.201.22.97
    2021/07/20

    urd shunu shuniin 2 3 tsagt encanto bairnii gadaa baahan sogtuu zaluus duulaad ineeldeed oriloldood bsn ted nartai arga hemje avaagui baij sags togolsi tuluu barivchildag best tsagdaa nar yuma tsagdaa ern olon hunii hajuud cameriin umnu uur l bdgin bnle

    Хариулах
  • 64.119.18.37
    2021/07/20

    Shaana biz

    Хариулах
  • 202.21.108.246
    2021/07/20

    oroin tsagaar duu chimee gargaj bolohgui irgediin amgalan taivan baidal aldagdana.uhamsraara bolij boloogui yum bhda zaluus

    Хариулах
  • 64.119.22.71
    2021/07/19

    Бие өвдөж бхад шөнө чимээ гарах ч хэцүү шүү. Хүмүүс хүүхэдэдээ сайн зааж өгөх хэрэгтэй л дээ.

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/07/19

    одооны залуус арай л дэндүү захиргаагүй, дураараа болсон бна шүү.

    Хариулах
  • 118.235.7.187
    2021/07/19

    Зөв . Их багагүй хууль дүрмээ барьдаггүй. Дураараа

    Хариулах
    • 192.82.70.109
      2021/07/19

      oroon zaluu baih daan togldogui baisan humuus engej baiga baih da