Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн 2020 онд 250 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүд 14 сая төгрөгийн орлого олжээ. Тэднийх 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг машинтай.
Л.Оюун-Эрдэнэ сайдынх бог бод нийлсэн 400 малтай, үүнээс тав нь хурдан удмын адуу. Гэвч Ерөнхий сайд малаа байж болох хамгийн доод хэмжээ буюу 114 сая төгрөгөөр үнэлжээ. Ерөнхий сайдын энэ үнэлгээгээр тэр нэг малыг 280 орчим мянган төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Гэхдээ өнөөдөр бол хурдан удмын ТАВАН адууны үнэлгээ 100 сая төгрөгөөс хол давна гэдгийг захын хүн хэлнэ.
Ерөнхий сайд 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 97 сая төгрөгийн хадгаламжтай, Херо энтертайнмент групп ХХК-ийн 50 хувь, Хүлэг контент ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.
Ах Б.Баатартайгаа хамт эзэмшдэг Херо энтертайнмент нь таван төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, уг нь компани нь соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, дүрс бичлэг хийх, уран сайхны кино хийх, хэвлэлийн эх бэлтгэх болон гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй.
Харин Хүлэг контент ХХК нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх болон менежментийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани юм. Захирлаар нь Ерөнхий сайдын эхнэр Б.Туул ажилладаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
89.176.177.136
erunhii saidiin amidral deeshiljee. getel ard bid bahi baidgaaraa .
Хариулах202.126.94.99
Хувийн компанид терийн менгеер ажил гуйцэтгуулэхийг хориглох хэрэгтэй. Нэг л соелын контент ярьсан хун байсан ийм учиртайм бн!!!
Хариулах