Ерөнхийлөгч НЭГ тэрбум 194 сая төгрөгийг гурван жил гар хүрэлгүй хадгалж байна

Moderator
2021/07/19

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.

Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХИЙН ХОМ-ийг хүргэе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил 182 сая төгрөгийн орлого олжээ. Харин бусад хөрөнгө орлогын байдал өнгөрсөн жил өөрчлөгдөөгүй байна. 

Тодруулбал, Төрийн тэргүүнийх НЭГ орон сууц, НЭГ зуслангийн байшинтай. Эдгээр нь 162 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 284 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz ML320, Lexus, 570  загварын хоёр машин болон  Harley Davidson нэг мотоциклтой. 100 сая төгрөгийн үнэлгээтэй 1,5 га газар эзэмшдэг. Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анхаарал татаж байгаа нэг зүйл нь сүүлийн гурван жилийн турш огт өөрчлөгдөөгүй НЭГ тэрбум 194 сая төгрөгийн хадгаламж юм. Мөн Ерөнхийлөгч Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг. Илт Хан компанийн захирлаар Кимтэён Энхтуул ажилладаг.  Хувь эзэмшилд Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Г.Гандөл нарын нэрс багтжээ. Энэ компани нь гадаад худалдаа, аялал жуулчлал, цайны газрын зөвшөөрөлтэй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.85
    2021/08/22

    124 саятай байсан жилийн дотор л 1.1 тэрбум төгрөгтэй болчихдог гүэ мундаг хүн шүү.

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/07/20

    Хадгаламжийн хууг бууруулахын эсрэг гэсэн биздээ! Менгее зовлонгуй есгех арга, юм хийж чадахгуй хумууст

    Хариулах