САЙХАН МЭДЭЭ: Тоглож байгаад сураггүй болсон ГУРВАН НАСТАЙ охиныг ОХУ-ын хилчид олжээ

Moderator
2021/07/17

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар зугаалж явсан гэр бүлийн 3 настай хүүхэд тоголж байгаад 11 цагийн орчимд алга болжээ. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн ажиллагааны явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн байна. 

 Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.   


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.94
    2021/07/17

    Ээж нь ёстой нар нь гарсан байх даа хөөрхий. Эх үр эсэн мэнд уулзсан бол болоо доо хөөрхий! Эрүүл энхийг хүсье! ОХУ-ын хилчдэд гэр бүлийнх нь өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

    Хариулах
  • 122.201.24.108
    2021/07/17

    Оросууд минь шүү дээ.Хятадын хил дээр байсан бол өнгөрөө.

    Хариулах
  • 202.126.90.122
    2021/07/17

    Arhidalt

    Хариулах
  • 64.119.27.107
    2021/07/17

    3 настай хүүхэдээ хаячихаад бөөн архидалт. Жинхэнэ мангар оркууд

    Хариулах
  • 139.5.218.64
    2021/07/17

    Orkuud angaildaad arxia uugaad max sharj idej bgd xuuxdee anzaarsangui dee

    Хариулах