Наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргав

Moderator
2021/07/15

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан тоглолт “Би монгол хүн” гэсэн нэртэйгээр цацагдсан.

Наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг удаа дараа сөхөж буйгаар дүрслэн үзүүлсэн нь багагүй шүүмжлүүлээд байгаа билээ.

Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн.

Тэгвэл наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргажээ.

Мэдэгдэлд “Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний хормойг удаа дараа сөхөж, ёс зүйгүй хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гажуудуулсан, буриад дээлний энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд харамсаж байна.

Буриад монголчуудын амьдрал, соёл уламжлал, үүх түүх, гарал угсаанд хүндэтгэлтэй хандаж, уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалж байна” гэжээ.

Мөн П.Цэрмаа гэдэг иргэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн:

“Сарлаг унасан буриад

Сагсагнаж байхыг харсангүй

Хамганы хормой сөхөөд

Хатарч байхтай таарсангүй

Халамцуу буриадыг мэдэх ч

Хатгалдаж байхыг нь харсангүй

Хачин этгээд хувцастай

Хөвхөлзүүлж ёохордохтой ч таарсангүй

Эндүүрээд байгаа нэгэнд

Эгдүүцэж хэлэх үг байна

Хадуураад байгаа нэгнийг ч

Хараад сууж тэвчихгүй байна

Хэтэвчээр чинь хэмжигддэг

Хэврэгхэн соёл үгүй шүү

Хүндлэлгүй хамаагүй оролдвол

Харин ч дуугүй өнгөрөхгүй шүү

Арвин их түүхийг минь

Анхнаас нь судлаж үзсэн үү та

Алтаргана наадмын дэвжээг

Алсаас ч гэсэн харсан уу та

Асар арвин соёлын минь

Атгаханыг ч гэсэн судалсан уу

Ахай баавай нараас ч

Аман яриаг нь сонссон уу

Олон олон буриадууд омогшоод өндөлзвөл

Олноор хядуулсан өвгөдөө өмгөөлөөд өмөлзвөл

Дүнзэн байшиндаа дотогшоо уйлаад эхэлбэл

Дүрэлзсэн цалгиа инээдээ нуугаад гуниглавал

Бардам зантай басган бат зогсоход бэлэн байна

Буриад зоныхоо өмнөөс баахан зэмлэхэд ч чадахаар байна

Ясыг нь хуссанч арилахгүй

Ёс заншилыг минь хүндлээрэй

Цусыг нь урсгавч мөхөөгүй

Цөөхөн буриадыг минь хүндлээрэй

Бусдад гэм хийдэггүй

Бурханлаг чанарыг нь хүндлээрэй

Буруу зөвийг тунгаах

Буурлуудыг минь ч хүндлээрэй “ гэж тэрлэжээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.37
    2021/07/17

    Жүжигчинд ер нь ямар буруу бнаа. Найруулагчийн дэглэсний дагуу л явна биздээ.

    Хариулах
  • 98.169.33.79
    2021/07/15

    Ichij uhmeer nairuulgatai, Mongolchuudiig Mulan kinond gardag shig buduuleg, zerleg, ichguurgui (hormoi hot sohson), huuchin zuunaasaa salaagui zerleguud mayagaar l durselsen bnalee. Hujaa nar ch bidniig ingej gutaan doromjilj bgaagui baih. Arai arai

    Хариулах
  • 66.181.178.106
    2021/07/15

    Hero baatar yu bodoj baiv? Unendee uzeed bh yumgui content bsan. Uls toriinhoo horiig l hutgaj amidar gemeer sanagdsan. Urlagt bol muu geheer nairuulagch bnlee. Hero baatraas omnoh naadmuudiig uzlee. Sain sain buteeluud bsan. Ogshmoor neeltuud hiideg bsan. Harin ene jiliih deer ichij uheh shahlaa. Buriaduudiin zovsht. Buriaduudaa demjij bgaa shu

    Хариулах
  • 192.82.83.164
    2021/07/15

    Jujigchinruu n dairhaasaa umnu nairuulsan zohion baiguulsan hunruu n dairmaarsan end togloson huneer n tug barichihkaad uzeed baihiin end togloson hun n bi togloy gej heleeguin lav bichleg hiij bhdaa ingeed gd duraaraa hudluuguin lav tsaanaasaa bugd zohioltoi zohiolooroo yawsan baih ЖҮЖИГЧИН ХҮНРҮҮ БИШ НАЙРУУЛАГЧРУУ НЬ ДАЙРВАЛ

    Хариулах
    • 66.181.178.106
      2021/07/15

      103.229.178.26 sain uzegdel bolohoor nairuulagchiig n magtaad muu bolohoor jujigchinruu dairahuu? Uka ch gesen yaria hiihed udirdlagaas l sanaachilsan bgaasht. Yur n ingej tsalingaa avah gej yadaj yavaa humuus ruu bish gol hergiin ezniih olj surah heregtei. Ajilchdiinhaa omnoos zahiral ni hariutslaga huleedeg yostoi bdiin.

    • 103.229.178.26
      2021/07/15

      жүжигчин хүн гэхээр л заавал найруулагчын үгээр л явдаг, гэрийн тэжээвэр амьан шиг байж болохгүй байхаа, жүжигчин хүн ч бас учир начир, ёс зүйгээ мэддэг л байх ёстойшд