Бөмбөгөрийн уулзвараас баруун дөрвөн зам хүртэлх авто замыг хаана

Moderator
2021/07/15

Өнөөдөр буюу долдугаар сарын 15-ны 18:00 цагаас долдугаар 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас баруун 4-н зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэж, зорчих хэсэг түр хугацаагаар хаагдана.

Мөн маргааш буюу долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 24:00 цаг хүртэл баруун 4-н замаас барилгын коллежийн хооронд босоо дулааны шугам засварлах ажил хийгдэж зорчих хэсэг түр хугацаанд хаагдахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна