“ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИГШЭЭ БАГТ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ НЬ ГАРДУУЛЛАА.

Moderator
2021/07/11

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 13 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.

Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka бол 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно.

Тэд Төв аймгийн Эрдэнэ суман дахь бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.


2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно


1 хүн, зогсож байгаа, гадаа болон "MONGOLIA GENCO MONGOLIA MONGOLIA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон "MONGOLIA MO A MONGOLIA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.98.154
    2021/07/11

    Ene jiliin olympiin huvtsas heregelel saikhan boljee

    Хариулах