Өршөөлийн хуулийн дагуу ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЖОЛООЧ НАРЫН ЭРХИЙГ сэргээжээ

Moderator
2021/07/10

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын эхэнд парламент "Өршөөл үзүүлэх тухай"-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 

Хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээхээр болсон.  Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс  2017 оны долдугаар сарын нэгнээс 2021 оны зургадугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрх сэргэсэн гэх мэдээллийг өглөө.

Эрх нь сэргэсэн жолооч нар үнэмлэхээ E-Mongolia сайтаас захиалж аваад хөдөлгөөнд оролцох юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.