Орон нутагт “Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.
Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдаж, импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжлэхээр болсон. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг албаныхан уриалж байна.
Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таван наснаас дээш нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна.
Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна