Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг саатууллаа

Moderator
2021/07/06

Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан.

Тэгвэл дөнгөж сая Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг АТГ-ын гэх ажилтан 48 цагаар хойшуулшгүйгээр баривчиллаа.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад Замын-Үүд сумын онцгой комисс болон суман дахь авто тээврийн салбарын дарга, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргатай холбоотой хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа аж. Нийт 6 хүнийг шалгаж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.66.249
    2021/07/06

    ИЙМ ӨЛӨН ГАРУУДААС БОЛООД Л УЛС ОРОН БАЙЖЫГАА ЦАРАЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА. АЛХАХ ГИШГЭХ БҮРТ ТӨРИЙН АЛБАНД ТУРЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ӨЛӨН ГАРУУД

    Хариулах