Х.Нямбаатар сайдын Зам-Үүдэд очих сургаар зарим удирдлагууд нь "зугтаасан" гэв үү?

Moderator
2021/07/06

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Замын-Үүд Эрээн чиглэлийн ачаа тээвэр саатаж, тээврийн үнэ ес дахин нэмэгдээд байна. Иймээс өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр Замын-Үүд суманд ажилласан. Улмаар ачаа тээврийг 30 хоногийн дотор хэвийн болгох үүрэг өгсөн. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдэд очсон байна. Түүнийг очих сургаар хил гаалийн зарим ажилтнууднууд зугтаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. 

Учир нь ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан том хэмжээний шалгалтын ажлын хэсэг өнөөдөр тус суманд ажиллах юм. Энэ үеэр хятад иргэдээс авилга авсан байж болзошгүй 5-6 албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулна гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.138
    2021/07/06

    Чадваргүй, сэтгэлгүй мондинууд зугатаад хаа холдохын. Хөлийг нь хуга цохиж авчраад хариуцлагыг нь үүрүүл

    Хариулах
  • 202.179.25.249
    2021/07/06

    Hytadad abaachaad dvvjilbel taarna hubalznuudiig

    Хариулах
  • 24.12.161.119
    2021/07/06

    Цочироо өгөх хэрэгтэй шүү. Хэдхэн тооны шуналын туламнуудаас болж, ААН , хувь хүн асар их хохирч б на

    Хариулах
    • 202.55.188.109
      2021/07/07

      zaaa hv yum hiheeni hotch banharshig zeregtse j hutsad yana ugada z vdinhen ter chigte heek hahuulin ezed gedgig nvgd mrgj bsanch hench halad chadgvi hendnich heled nemergvi l bsnshvde harin odo bol zorig gargasan hvmvvst talaeaj bn gedge helie