ӨСКӨ, ГАЛАА нар ХАЛЗ НААДНА

Moderator
Өчигдөр 12 цаг 13 минут

Өнгөрсөн долоо хоногоос нийгмийн сүлжээнд иргэд NO NAADAM, YES NAADAM гэх гэсэн байр суурьт хуваагдсан. Тэгвэл яг энэ үед NO NAADAM, YES NAADAM гэж хоёр талын байр илэрхийлэх болсон хоёр уран бүтээлчдийн үзэл бодлын зөрчилдөөн тэднийг халз наадамлахад хүргэжээ.

Тэдний халз наадмын тов гарахтай зэрэгцэн тэндийг дэмжиж, бооцоо тавихаа илэрхийлсэн олон хүмүүс байгаа аж. Ийнхүү нийгмийн сүлжээ олон нийтийн анхаарлыг татаж байгаа хоёр уран бүтээлчийн хөлийн хурд, цэц мэргэн, бяр хүчийг сорих ХАЛЗ НААДАМ энэ сарын 11-нд болох юм.

Энэ жилийн наадам Өөскөгийнх болох уу, Галбаярынх болох уу гэдэг нь цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаж байна.

Харин уран бүтээлчдийн зүгээс дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй урамтай сайхан наадна гэдгээ мэдэгдэж, өнөөдөр техникийн зөвлөгөөн хийжээ. Сонирхуулахад, тэд ХАЛЗ НААДМЫНХАА бооцоог ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад хандивлахаар болжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.66.249
    Өчигдөр

    ИЙМ ТЭНЭГҮҮДИЙГ БОЛЬЧООСОЙ. ОДООНЫ ЗАЛУУСЫН ТАРХИНЫ КОВИД БОЛ ЭДНҮҮС ЮМ . ЭЭ БУРХАН МИНЬ ТЭГЭЭД НЭЭХ УДАХГҮЙ ГАВЪЯАТ АВНА ЯАНАА ЗДА ЮМАА

    Хариулах
  • 49.0.137.33
    Өчигдөр

    alialagch nar

    Хариулах