Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Moderator
2021/07/06

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлагыг өчигдөр 15:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т 65 настай эрэгтэйн цогцос байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна