Голын эрэг дээр тоголж байсан хоёр хүүхдийн нэг нь усанд осолдож нас барлаа

Moderator
2021/07/06

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт  багийн “Зүр хангай” гэдэг газар хоёр хүүхэд Орхон голын эрэг дээр тоголж байгаад 1 хүүхэд нь усанд живсэн харамсалтай хэрэг гарсан байна.  

 Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 настай Б -ыг 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас  зүүн зүгт 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.