ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөхөөр болсон байна

Moderator
2021/07/05

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан парламент өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг батлан гарсан. 

Уг хууль жолооч нарын торгуулийг өршөөлд хамруулж байгаа тухай мэдээллийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хуулийн хэлэлцүүлгийн хувьд жолооч нарын торгуулийг өршөөлд хамруулах асуудал нэлээд шүүмжлэл дагуулсан. Иймээс ирэх аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн жолооч нарын үлдсэн 50 хувийг өршөөлд хамруулахаар тусгаж өгсөн" гэсэн мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.75
    2021/07/05

    Ээ чааваасаа энэ сайд чинь нөгөө шудраг 5ын нэг биздээ энхболдыг унгаахад бид маш их дэмжлэг өгсөндөө өвөлийн хүйтэнд энэ хүнийг л аваад хаячихвал монгол гоё болно гээд хуцаад байсан биздээ нүгэл нь нүдээрээ гараг

    Хариулах