Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан байна. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсни их баяр наадмыг зохион байгуулвал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Наадам хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг Эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Мөн орон нутагт тэмдэглэх наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.108.27
Энэ жилийн наадмыг цуцаллаа гэж болдоггүй юм уу? Хойшлууллаа гэхээр энэ жилийн төсөвлөсөн 10,0 тэрбумаа ирэх жилийн наадамд зориуд төсөвлөж, зориулсан нэртэй цуслах гэсэн санаагаа хэлээд байна даа.
Хариулах66.181.176.136
Одоо зүгээр өвчинөө л дарж авья. Засгийн газрыг ойлготол тэмцсэн иргэддээ баярлалаа. Хайртай шүү. Мөн УОКд талархлаа ийм хүнд байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдээллэж эх орон ард түмнээ аварлаа.
Хариулах