Хилс хэрэгт гүтгэгдэж 20 жилийн ял авсан гэх хүүгийн ээж: БЗД-ийн цагдаагийн мөрдөгч байсан Ц.Балдорж, Б.Содгэрэл нарыг шалга!!!!

Moderator
2021/07/01

Хүүд нь хилсээр ял оноосон хууль, шүүхийн байгууллагын үйлдлийг эсэргүүцсэн ээж Л.Эрдэнэчимэг өчигдрөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэрбээр хүүгээ хилс хэргээр гүтгэгдэж ял явсан гэж үзэж байгаа учраас ийнхүү өлсгөлөн зарлаж, Төрийн ордныг зогсолтгүй гороолж байгаа юм.

Түүний хувьд хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийнхээ хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж Монгол Улсын ерөнхий прокурорт хандсан юм. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй бөгөөд улмаар тэмцлийн хурц хэлбэрт шилжжээ. 

Тэрбээр "Тухайн үед миний үү минь 18-хан настай байсан. Тэгтэл 20 жилэээр яллагдчихаад байж байна.Анхнаасаа xэpгээ xvлээгээгүй. Би бол ийм юм хийхгүй энэ бол миний хийсэн vйлдэл биш гэж хэлдэг. Coгтyy байхад нь бол  анхдагч мэдvvлэг гэдэг юман дэр өөрсдөө бичээд би юу ч ойлгохгүй байна" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна