75 настай эмээ 26 дахь өдрөө Төрийн ордны гадаа суулт хийж байна

Moderator
2021/07/01

75 настай С.Цэвээн Төрийн ордны баруун хаалган дээр 26 дахь өдрөө сууж байна. Түүний хань нь  1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд онгоцны осолд орж нас барсан байдаг. Тухайн үед осолд орсон хүмүүсийн ар гэрт нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлсэн байдаг. Гэвч энэ мөнгийг ар гэрийнхэн нь аваагүй аж. Иймээс С.Цэвээн гуай нэр төрөө цэвэрлэхээр ийнхүү суулт хийгээд 26 дахь өдрөө болж байна.

 Энэ талаар С.Цэвээн гуай "Миний хань тухайн үеийн Дотоодын дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн дарга байсан. Гэтэл нас барсных нь дараа ар гэрийнхэнд нь 702 мянган төгрөг өгсөн тухай хилийн цэргийн архивт тэмдэглэж үлдээсэн байна. Гэтэл би аваагүй. Иймээс нэр төрөө сэргээлгэхээр суулт хийж байна. Тодорхой шийдвэр гартал энд сууна" гэсэн юм. 

Түүнийх сар шахам хугацаанд Төрийн ордны гадаа суулт хийхэд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нэг удаа өрөөндөө хүлээн авч уулзсан байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар гарч ирж уулзжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч асуудал шийдвэрлэгдээгүй байна. Иймээс 75 настай буурай нэр төрөө цэвэрлэж авах суултаа үргэлжлүүлж байгаа нь энэ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.109
    2021/07/03

    Мөнгө авсан тушаалыг нь мэдэж байж хайж олно ш дээ . Хүүхдүүд нь гэж яасан хүмүүс байдийн лав цуг суудаггүй хэвлэл энэ тэр ирхээр ирж сэвчээд л энэ буурайг суу гээд л үлдээдэг бх.

    Хариулах
  • 49.98.155.159
    2021/07/02

    guiee yagaad ene utul nastai buurl.g zovoono be ta nar etheg eh.s tursun baim.r yum san huleej avaad ugiin sons.d hariu uguj bno do

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/07/02

    Unuuh shudarga yosnii Erunhiilugch haa bnaa? Turiin ordnii gadaa nastai hun barag sar bolj bgan bna shu de

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/07/02

    Ichij zovdoggui maluud bhima, uursduu mungiig ni awchihaad heleh uggui guldiij suugaa biz

    Хариулах
  • 139.5.217.66
    2021/07/02

    Arai l denduu yum aa. Ene muu emeegiin asuudlig shiideed uguusei!!!

    Хариулах